Elevator
  • ҮйлчилгээБүтээгдэхүүн үйлчилгээ…
  • ЗөвлөгөөХэрэгтэй зөвлөгөөнүүд…
  • СургалтСургалтын танилцуулга…
  • Бидний тухайКомпаний танилцуулга
  • Холбоо барихБидэнтэй холбогдох
  • English
  • Menu Menu
  • 0Shopping Cart
  • Twitter
  • Dribbble
  • Facebook

Сүүлийн бичлэг

  • Hello world!
  • A really simple entry
  • Gallery of the ages
  • A cool video entry
  • Entry without preview image

Кран, өргөх механизмын хяналт хариуцагч

1. Краны аюулгүй ажиллагаанд хяналт тавих эрх бүхий инженер техникийн ажилтан нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

а) ачаа өргөх машин, ачаа оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног, сав, замын ашиглалтын аюулгүй ажиллагаа ба техникийн байдалд хяналт тавьж, дүрэм зөрчихөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавих;

б) энэ дүрмийн заалтын дагуу улсын хяналтын байгууллагад бүртгэдэггүй ачаа өргөх машин, ачаа оосорлох сольдог хэрэгсэлд магадлал хийж ашиглах зөвшөөрөл олгох ажлыг тусгай хүнд хариуцуулаагүй бол түүнийг эрхлэн гүйцэтгэх;

в) улсын хяналтын байгууллага ба бусад газраас ирүүлсэн, мөн өөрөө өгсөн албан шаардлага, даалгавар, бичиг тоотоор хэзээ, хэнд ямар үүрэг өгөгдсөн, хэрхэн биелснийг, мөн краны зам, ачаа өргөх машины засвар үйлчилгээний график, оосорлох хэрэгслийн ба ээлжийн тоног, савны үзлэг үйлчилгээний биелэлтийг шалгах;

г) краныг ажиллуулах ажилчдыг энэ дүрмээр тогтоогдсон журмыг баримталж байгаа байдлыг хянах, түүнчлэн үйлчлэх ба засварын ажилчдаас ээлжит шалгалт авахад оролцох;

д) краны үйлчлэх ажилчид, бүрэн байдлыг хариуцагч, кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааврыг мөрдүүлж байгаа эсэхийг шалгах;

е) кранаар ажил гүйцэтгэх үед үйлдвэрлэл явуулах төсөл, технологийн горим аюулгүй ажиллагааны дүрмийг биелүүлж байгаа байдлыг шалгаж, шаардлагатай үед ачааг зөв баглах, оосорлох, ачааг хураах овор хэмжээ, сумт краныг зөв байрлуулах, ажил зөв хүлээн авч байгаа эсэх ба хувийн аюулгүй ажиллагааг сахиулах, цахилгаан дамжуулах шугамын дэргэд ба гүүрэн төрлийн кран дээр ажиллах үед зөвшөөрөл-нарядын системийг мөрдүүлэх;

ж) сумт краныг обьектод томилж явуулах талаар кран эзэмшигчээс тогтоосон журмын хэрэгжилтэд хяналт тавих.

Category: Дэлгэрэнгүй
  • Reviews (0)

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Кран, өргөх механизмын хяналт хариуцагч” Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Related products

  • Кран, өргүүрийн бүрэн бүтэн байдал хариуцагч

    Read more Show Details
  • Барилгын өргүүрийн оператор

    Read more Show Details
  • Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч

    Read more Show Details
  • Бүх төрлийн краны машинч болон оператор

    Read more Show Details
© Copyright - Elevator - Enfold WordPress Theme by Kriesi
  • Twitter
  • Dribbble
  • Facebook
Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа х...
Scroll to top